Р.Амаржаргал Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол, Америкийн харилцааг муутгаж байна гэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшихийн төлөөх нам доторх марафонд Х.Баттулга, Р.Амаржаргал нар хүчтэй өрсөлдөж, Х.Баттулга нэр дэвшин, улмаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Үүнээс хойш Х.Баттулга, Р.Амаржаргал нар уулзалдаагүй гэх бөгөөд харилцаа нь тийм ч нийцтэй биш байгаа аж. Үүнийг ч нотолж, Ерөнхий сайд Р.Амаржаргал өөрийн цахим хуудастаа: " Ерөнхийлөгч 5 сар гаруй элчин сайдаа илгээж чадахгүй байгаа нь: 1. Монгол АНУын харилцаа нь Хэргийг түр хамаарагчийн хэмжээнд байхад хангалттай, 2. Хоёр орны харилцааны түвшинг бууруулах бодлого барьж байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлэх юм." гэжээ. Өөрөөр хэлбэл Р.Амаржаргалынхаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол, Америкийн харилцааг муутгаж байна гэж дүгнэж буй бололтой.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад