📅

Төслийн удирдах хорооны хурал боллоо

🕔 2018/01/08 11:11
 
Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран  Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр "Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийг Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 суманд хэрэгжүүлж байна.
 Уг төслийн удирдах хорооны  хоёрдугаар хурал 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болж, 2017 оны ажлын тайлан, хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний шинэчилсэн хувилбар, 2018 оны үйл ажиллагаа, сургалтын төлөвлөгөө болон төсвийн төслийг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа.  
Хурлыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал удирдан явуулсан бөгөөд хуралд Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Л.Саянаа,  ОБЕГ-ын ахлах мэргэжилтнүүд, төсөл хэрэгжиж буй 4 аймгийн Онцгой байдлын газрын дарга нар болон ХХААХҮЯ, БОАЖЯ, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол