Афганистанд "Исламын улс"-ын 20 гаруй зэвсэгт этгээдийг устгажээ
Афганистаны Аюулгүй байдлын албаныхан улсынхаа зүүн нутгийн Лагман мужид "Исламын улс" хэт даврагч бүлэглэл рү чиглэсэн довтолгоо явуулж, наад зах нь 20 зэвсэгт этгээдийг устгасан тухай Афганистаны хэвлэлүүд мэдээллээ.
Тус улсын хэвлэлүүд цэргийнхний мэдэгдлээс эш татан мэдээлснээр "Энэ удаагийн довтолгоон 5-нд Лагман мужийн умард бүс нутагт явагдсан бөгөөд алагдсан зэвсэгт этгээдийн хоёр нь “Исламын улс” бүлэглэлийн орон нутаг дахь гол командлагч болох нь нотлогдсон" гэжээ.
"Исламын улс” бүлэглэлийн төвлөрсөн нэг цэгийг энэ удаагийн үйл ажиллагаагаар сөнөөсөн байна. Хэт даврагч бүлэглэл Лагман мужид тасралтгүй бэхжихийн хэрээр орон нутгийн аюулгүй байдал хурцдах төлөвтэй болж буй талаар хэвлэлийн эх сурвалж мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт 3 зэвсэгт этгээд тэнд Афганистаны аюулгүй хүчнийхэнтэй буудалцах үедээ алагдсан байна.