📅

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР СҮҮЛ МУШГИСАН ГОВЬ-АЛТАЙН ЗАСАГ НОЁН ХЭН БЭ

🕔 2018/01/24 15:54

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР СҮҮЛ МУШГИСАН ГОВЬ-АЛТАЙН ЗАСАГ НОЁН ХЭН БЭ

 

Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Энэ жилийн хувьд аймгуудаас өрсөлдөх чадвараараа Орхон тэргүүлсэн бол Говь-Алтай аймаг сүүл мушгижээ. Өнгөрсөн жилийн хувьд ч мөн Говь-Алтай аймаг сүүл мушгисан. Аймгуудын өрсөлдөх чадварыг зөвхөн ДНБ-ий хэмжээ, ажилгүйдлийн түвшин төдийгөөр хэмжин харьцуулах боломжгүй. Учир нь тухайн аймгийн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд эдийн засаг, улс төр, нийгмийн болон соёлын гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Энэхүү судалгааны хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн үр ашиг, Дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгт багтах 180 шалгуур үзүүлэлтийг ашигладаг байна.

Нэг үгээр Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлоход оршдог байна.

Говь-Алтай аймаг нь нийслэлээс мянган километрт байрладаг.  Өнөөдрийн байдлаар тус аймагт цахилгаан тасалдах, халаалт дулаан доголдох асуудал асуудал аймгийн төвийн иргэдийг бухимдуулсаар байна. Он дамжин энэ асуудал яригддаг ч үе үеийн аймгийн удирдлага энэ асуудлыг шийдэж чадсангүй.  Өнөөдрийн Засаг дарга С.Гансэлэм ч бас үүнийг шийдэж чадаагүй байна. С.Гансэлэм бол Алтайчуудын хувьд шинэ хүн байсан юм. УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа нэр тус аймгийн Засаг даргаар томилогдсон ирсэн нэгэн. Аймгийнхны хувьд “шинэ” хүн. Өмнөговь, Дархан аймгуудад хил дээр ажиллаж асан туршлагатай. Иймээс түүний хувьд орон нутагт бүх л бүтэн аймгийг толгойлж ажиллах нь туршлага судлах маягийн зүйл болж байх шиг байна. Үүнийг өнгөрсөн хоёр жилийн өрсөлдөх чадвараар аймгаа сүүл хамуулсан “хар” түүхээс мэдэж болно.

Уг аймгийн Засаг дарга С.Гансэлэмийн мөрийн хөтөлбөрт аймгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх хүрээнд цөөнгүй ажил тусгагдсан гэх.  Гэвч үр дүн харагдсангүй. Алтайчууд хоёр жил дарааллан өрсөлдөх чадвараар сүүл мушгив. Тус аймгийн хувьд хөгжлийн тулгуур салбар нь хөдөө аж ахуй. Түүн дотроо мал аж ахуй болон газар тариалангийн салбар илүү байр суурь эзэлнэ. Энэ хоёр салбараа түшиглэн хөгжих боломжтой ч тэд хөгжиж чадахгүй байна. Үүнд нутгийн удирдлагууд санаачлага гарган ажиллах үүрэгтэй ч тэд өнөөдрийн байдлаар аймгийнхаа дулаан, цахилгааны асуудлыг ч 100 хувь шийдэж чадаагүй өнөөдрийг хүрсэн.

Ийм үед аймгийн удирдлагуудтай өрсөлдөх чадвараа сайжруул гэх мэтийн албаны үг, үсэг дайгаад ч нэмэргүй биз.

 П.Гоо
olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол