📅

Лидергүй МАН засаглаж чадахгүй байна

🕔 2018/02/01 11:34

Лидергүй МАН засаглаж чадахгүй байна

 

Намд лидер хэрэгтэй. Энгийнээр лидергүй нам залуургүй хөлөгтэй адил. Далайн давалгаа хааш нь аваачина, тийшээ зомгол адил хөвдөг гэсэн үг.

 

Тэгвэл өнөөдөр Монголын төрийн эрхийг барьж байгаа МАН яг тийм байдалтай болоод байгаа юм. Судлаачдын үздэгээр, энэ намд 2009 оноос хойш лидерийн “ган” нүүрлэжээ. Төрийг засаглах хугацаандааЕрөнхий сайд, намын даргаа байнга сольдог нь үүний илрэл гэж байна.

 

2008-2012 оны хооронд ийм явдал болж л байсан. С.Баяраас Сү.Батболдод шилжсэн. 2016 оны УИХ–ынсонгуулиар 65 суудал авч, хэт олонх болоод ч Засгийн газраа огцруулж, намын даргаа өөрчилсөн. Ингээдзогссонгүй. МАН–ынхан дахин солихоор хөдөлж эхлээд байна.

Уг нь У.Хүрэлсүхийг хэдхэн сарын өмнө МАН–ын гишүүдийн дийлэнхийн итгэл, дэмжлэгээр Ерөнхий сайд, эрхбаригч намын дарга боллоо гэж олон нийт харж байв.

 

Гэтэл тийм биш болох нь намынх нь дотоодод өдөр тутам болж буй үйл явдлуудын мэдээллээс харж болохоорбайна.

УИХ дахь МАН–ын бүлгийн гишүүд хэсэг бүлгээрээ “хуралдаж”, Засгийн газраа огцруулж, дараагийн Ерөнхийсайдыг тодруулах тухай ярьдаг болсон. УИХ–ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгэх гэж байна гэж нэгхэсэг ярьсан. Гэхдээ М.Энхболд өөрөө “…Үгүй” гэсэн. Тэгвэл саяхнаас МАН–ын 1970-аад онд төрсөн гишүүдзасгийн болоод намын эрхийн төлөө эвлэлдэн нэгдэж эхэлжээ. Тэд УИХ–ын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт нардээр төвлөрөн цуглах болжээ. Хамгийн сүүлд, өнгөрсөн зун “байгуулагдсан”32-ын бүлгийнхэн нь засгийгогцруулах ажиллагаагаа идэвхжүүлж эхэлсэн гэж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийг угтан өмнөхЗасгийн газарт сайд байсан гишүүд нь УИХ–ын чуулган дээр Засгийн газрыг нам шүүмжилсэн. Тэд өнөөдөрболохоор зарлагдсан АН–ын жагсаалыг өөрсөддөө дэм болно гэж үзэж байгаа ажээ.

 

Товчхондоо, МАН–д ийм сонирхлууд нэгдэж эхлээд байгаа гэсэн үг.

Дайны хажуугаар дажин гэгчээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын байж байгаа царай нь ийм “бослого”-уудындэвсгэр болоод байгаа тухай учир мэдэх хүмүүс ярих болсон. Сайд нар нь утаа гэхээр зуух ярина. Тэнгэрт хадсанүнэтэй ганган жийп хөлөглөсөн тухайдаа амь насаа хамгаалах гэсэн юм гэж хөгийн тайлбар хийнэ. Нөхрийнхөөнягтланг авчирч өөрийнхөө хариуцсан яамны сан хөмрөгийг хариуцуулна. Дээрээс нь ЗГХЭГ–ын дарга нь өөрийнитгэлт хоёр нөхөртэйгөө хамтран томилгоо, хуваарилалт хийнэ. Үнэн худал нь нотлогдохгүй ч нүдэн дээрүргэлжлэх ийм мэдээллүүд тасрахгүй. Гэвч дээрх мэдээллүүд үнэн эсвэл худал гэж маргах нь илүүц биз.

 

Хамгийн гол нь энэ бүхэн юунаас болоод гараад байна вэ. Намынхан нь яагаад байн байн засгаа, даргаа унагаадбайна вэ гэдгийг МАН–ыг удирдаж байгаа хүмүүс мэдрэхгүй байгаа хэрэг үү. Эсвэл мэдээд байгаа юу. Хариулт ньтов тодорхой. Ердөө л МАН лидергүй болоод байгаа юм.

Ер нь нам гэдэг бол төр, засгийн эрхийг авахын төлөөх сайн дурын нэгдэл. Нэгэнт ийм зорилгын төлөө нэгдсэнхүмүүс хэн нэгнээрээ манлайлуулан ажилладаг нь улс төрийн тогтсон ёс юм. Бид Японы Шинзо Абэ, ОросынВладимир Путин нарын удирдагчдыг мэднэ. Тэд намынхаа лидер учраас түүгээрээ дамжуулан улсынхаа хүлээнзөвшөөрөгдсөн удирдагч байгаад байгаа хэрэг.

 

Харин манай эрх баригчдад тэдэн шиг намдаа хүлээн зөвшөө­рөгдсөн лидер алга. МАН–ынхан хэдэн сарын өмнөсөрөг хүчинтэйгээ нийлж байгаад М.Энхболдыг түлхэн унагасан. Одоо бас тэр аргаараа У.Хүрэлсүхийгзайлуулахаар ашиг сонирхлоо нэгтгэж байх шиг байна.

Яг үнэндээ энэ бүхэн МАН–ын гишүүдийн буруу биш юм. Харин өмнө байсан М.Энхболд, одоо байгаа У.Хүрэлсүхнар ядаж МАН гэдэг энэ нэгдлийнхээ хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц лидер байгаагүйн буруу. Гэлээ гээдяахав. Лидер биш л бол биш шүү дээ. Эд гэнэт цоороод учиргүй том лидер болчих нь юу л бол.

 

Гашуун үнэнийг хэлэхэд МАН–д цоо шинэ лидер гарч ирэхгүй л бол ийм маягаар даргаа хэд ч сольж, засгаа хэд чунагаж тоглож мэдэх зам руугаа орчихсон байна. Тэр хэрээр нь Монгол Улс л хохирно.

 

Эрх баригч нам ийм асуудалтай байгаа. Гэсэн хэдий ч зөвхөн Монголын улстөрчид хийж чадах хүртээмжтэй улстөрийг тэд хийгээд байгаа юм. Юу гэвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг МАХН–аас нь салгах оролдлогыг МАН–ынхан уйгагүй хийж байна. Энэ байдлаас нь харвал намд лидер чухал гэдгийг МАН–ынхан маш сайн мэддэг юмшиг байгаа юм.

 

Монголын улс төрийн 20 гаруй жилийн түүхийг аваад үзвэл Н.Энхбаяраас өөр лидер байдаггүй юм. ОдоогийнМАН–ын лидер нь Н.Энхбаяр л байсан. МАН–ынхан түүнийг тугаа болгож байхдаа хэдэн ч удаа улс төрийнялалтад хүрч байв даа.

 

Одоо МАХН–ын лидер нь бас л Н.Энхбаяр. Ерөөс Н.Энхбаяр бол лидер. Тиймээс Н.Энхбаяраас МАХН–ыг салгахюм бол энэ нам суларч, удахгүй болох 2020 оны сонгуульд орон зай гарна гэдгийг МАН–ынхан, бас АН–ынхан чтооцоолоод байгаа хэрэг.

Шуудхан хэлэхэд МАН–ынхан Н.Энхбаярыг лидер гэдгийг мэднэ. Мэдэхийн дээдээр мэддэг учраас нам руу нь, өөр рүү нь чиглүүлсэн “операци”-аа таслахгүй байгаа юм. Үнэн нь л энэ.

 

Эцэст нь хэлэхэд намд лидер хэрэгтэй. Лидертэй нам л урагшилдаг. Хэрэв лидергүй бол сонгогчид байдагсаналаа өгч, хэт олноор нь төрийн толгойд залаад ч засаглаж чаддаггүй. МАН үүнийг яруу тодоор харуулж байгаабилээ.

 

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН–ОЧИР

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол