100 сая хүний аминд хүрч мэдэх асар том галт уул илрүүлжээ
Кобегийн их сургуулийн геологичид 34 шоо километр магма агуулсан асар том галт уулыг Японы эрэг хавиас илрүүлжээ. Хэрвээ энэ галт уул дэлбэрвэл 100 сая хүний аминд хүрч мэднэ гэсэн тооцоо хийсэн байна. Судалгааныдүн “Scientific reports” сэтгүүлд нийтлэгджээ.
Эрдэмтэд Кикайн хотгор буюу галт уулын царыг судласан бөгөөд 7,3 мянган жилийн өмнө уг галт уул дэлбэрснээр Японы өмнөд нутгийн соёл иргэншлийг мөхөөсөн байна.
Судлаачид галт уулын дотроос магма агуулсан 10 километрийн радиустай, 600 метр өндөр бөмбөгөр орой илрүүлжээ.
Судлаачид тэнгисийн ёроолын тэгш бус гадаргууг судласнаар, бөмбөгөр орой томорч байна гэсэн дүгнэлт хийжээ. Энэ нь хүчтэй дэлбэрэлтээр дуусч болох бөгөөд ингэснээр Хятад, Өмнөд болон Хойд Америкийн эрэгт хүрч болох цунами үүсгэнэ гэж тэд үзэж байна.
Үүнээс гадна үлэмж хэмжээний үнс агаарт цацагдаж, ингэснээр Японы зарим нутагт “галт уулын өвөл” болох ажээ. Эрдэмтдийн тооцоолсноор ийм хэрэг болох магадлал 1 хувь гэнэ.