📅

Х.Батмэндийн "Чин сэтгэлээ" дууг хүлээн авна уу

🕔 2017/06/16 12:00

Нийтийн дуучид дундаа хамгийн содон сайхан хоолойтой голдуу эх орон, нутаг ус, монгол бөхчүүдийн тухай уран бүтээл туурвидаг дуучин бол МУСТА Хумбагарын Батмэнд билээ. Тэрээр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат бөгөөд бие даасан тоглолтоо хоёр удаа хийж байсан удаатай.  Түүнийг дуучин гэхээс гадна бөх тайлбарлагч гэдгийг олон түмэн андахгүй сайн мэднэ. Олон сайхан уран бүтээлээрээ ард түмэндээ бэлэг барьсан дуучин маань сүүлд  "Чин сэтгэлээсээ" нэртэй уран бүтээлээ гаргасан байна. Эрэгтэй дуучид дундаас өвөрмөц сайхан хоолойгоороо эрхгүй ялгардаг Хумбагарын Батмэнд, Шүлгийг Ц.Бавуудорж /Төрийн шагналт/, Аялгууг Т.Сэр-Од /УГЗ/ “Чин сэтгэлээсээ” хэмээх сайхан уран бүтээлээр сонсогч олондоо хүргэж байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол