📅

Төв аймгийн Хустайн нуруунаас 10 илийг Хантайширын нуруунд нутагшуулав

🕔 2018/03/09 15:44

Төв аймгийн Хустайн нуруунаас 10 илийг Хантайширын нуруунд нутагшуулав

 

Алтай нутгийнхаа халиун бугын цусыг сэлбэх зорилгоор Төв аймгийн Хустайн нуруунаас 10 толгой илийг Хантайширын нуруунд сэлгүүлэн нутагшуулах ажлын эхний үе шатыг амжилттай хэрэгжүүлжээ.

Монгол орны халиун бугыг хамгаалах “Алтайн халиун буга” ТББ орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран томоохон ажлыг эхлүүлсэн байна.

Сүүлийн жилүүдэд бугын тоо толгой цөөрсөн, сүргийн бүтэц алдагдсан, давжаарсан, цус ойртсон гэдэг яриа их гардаг болсон.

Гэвч энэ бол яг судлагдсан, шинжлэх ухааны дүгнэлт биш. Алтай нутагт бугын сүрэг устчихсан байхад нутгийн иргэдээс өөр хэн ч харамсахааргүй нөхцөл байдалд хүрчихээд байгаа нь бодит үнэн юм. Говь-Алтайн нурууны салбар уулс болох Хар азарга, Хантайшир, Хасагт хайрхан уулсад тоо толгой нь ховордоод байгаа халиун бугыг судлах, устахаас нь өмнө хамгаалах, цаашид хүний оролцоо шаардлагатай бол цус сэлбэх, байгальд нь өсгөн бие даан амьдрах чадвар бүхий популяцыг бий болгох, дэмжих зорилготой уг үйл ажиллагааг нутгийн иргэд талархалтай хүлээн авч байгаа.

Цаашид хангайн бүсээс эсвэл бусад буга бүхий нутгуудаас генетик мэдээллийн хувьд тохирсон бугын популяцаас тодорхой тооны буга тээвэрлэн авч ирж нутагшуулан цус сэлбэн, сүргийн бүтцийг сайжруулах тал дээр Алтайн халиун буга төрийн бус байгууллага анхаарах юм байна.

Бус нутгийн бугын популяцыг хамгаалснаар бусад амьтан ургамлыг хамгаалахад дам нөлөө үзүүлж, Хантайшир Хасагт хайрхан уулсын бүс нутгийн хамгаалалтын менежмент сайжирч байгалийн аялал жуулчлал хөгжих таатай нөхцөл бий хэмээн үзэж байгаа аж. Мөн Алтай нутагт тун удахгүй 10 толгой илийг нутагшуулах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ илэрхийллээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол