📅

Говь-Алтайн залуус ”Халиун буга” төслийг хэрэгжүүлж байна

🕔 2017/07/17 10:58

Сүүлийн үед халиун бугын тоо толгой эрс цөөрч байгаа. Ойн чимэг болсон энэхүү амьтны тоо толгойг нэмэгдүүлэх, Алтай нутагтаа халиун буга үржүүлэн нутагшуулах ажлыг Говь-Алтай аймгийн залуус санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Халун бугыг тусгай хамгаалалт бүхий хашаанд хашин үржүүлж эхэлсэн нь наанадаж хулгайн анчид, цаашилбал байгалийн хүчин зүйл, зэрлэг араатны аюулаас сэргийлж байгаа аж. Эх орныхоо, байгалийн чимэг болсон халиун буга төслийг санаачилан хэрэгжүүлж буй Алтайн залуусдаа ажилд нь амжилт хүсье.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол