СҮРЬЕЭТЭЙ ӨВЧТӨНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЖ ОНОШЛОХ НЬ МАШ ЧУХАЛ
Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг Дэлхий нийтээр "Сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансериас "Сүрьеэгүй Монголын төлөө” уриан дор ДЭМБ-ийн санхүүжилтээр ХӨСҮТ-ийн СТСА-тай хамтран эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчтөн болон түүний ар гэрийнхэнд энэ сарын 20,21-ний өдрүүдэд "ЭТС-тэй өвчтөнтэй хийх дэмжих бүлгийн уулзалт" сургалтыг хийлээ.
Сургалтанд нийт 60 гаруй өвчтөн болон түүний гэр бүлийнхэн хамрагдсан юм. Сургалтыг ОЭТС хариуцсан эмч Э.Биндэрьяа, СТСА-ийн хяналтын эмч н.Насанжаргал, н.Янжиндулам болон Ганчимэг нар удирдан, эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний тухай мэдээлэл хүргэлээ.
Сүрьеэтэй өвчтөнийг эрт илрүүлж оношлох нь маш чухал. Оношлогдсон тухайн өвчтөн эмчлэгдэж, халдварыг бусдад тараахгүй байх хамгийн сайн арга юм. Иргэд сүрьеэ өвчний талаар мэдлэг хандлагаа сайжруулснаар сүрьеэгийн халдвараас өөрийгөө сэргийлэх, өвдсөн тохиолдолд эмнэлэгт хандах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд анхааруулав.

Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад