📅

АЛСЫН ЗАЙНААС ХЭТ АВИАГААР ОНОШЛОХ СИСТЕМ ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ

🕔 2017/11/28 10:45
 АЛСЫН ЗАЙНААС ХЭТ АВИАГААР ОНОШЛОХ СИСТЕМ ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын эрдэмтэн судлаачид өвчтнүүдийг алсын зайнаас хэт авиагаар оношлох боломжтой хэт авианы оношилгооны системийг зохион бүтээсэн тухай "Ёнхап” агентлаг мэдээлжээ.

Өмнөд Солонгосын Машин механизм, материалуудын хүрээлэнгийн судлаач Сё Жун Хо тэргүүтэй судлаачид өвчтнүүдийг алсын зайнаас оношлох "РАДИУС” хэмээх системийг зохион бүтээсэн байна. Тус хүрээлэнгээс өнөөдөр гаргасан мэдэгдэлд "Энэхүү бүтээл нь өндөр настнууд болон хүрэхэд амаргүй газарт амьдардаг өвчтнүүдтэй интернетээр холбогдож, тэднийг оношлох боломжийг эмч нарт олгож байгаагаараа онцлог юм” гэжээ.

Гэхдээ уг төхөөрөмжөөр клиникийн туршилт хийх зөвшөөрөл өгөөгүй байгаа учир үүнийг зах зээлд гаргахад наад зах нь гурван жилийн хугацаа хэрэгтэй гэнэ. Эмч болон өвчтөн гэсэн хоёр роботоос бүрдсэн энэ систем нь 1.5 кг орчим жинтэй аж.
Г.Доржханд
МОНЦАМЭ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол