📅

Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

🕔 2018/03/26 14:20

Д.Эрдэнэтуяа: Зүрхний эхо оношлогоо нь зүрхний бичлэг, эмчийн үзлэг чагналтаар оношлогдохгүй эмгэгийг илрүүлдэгээрээ онцлогтой

Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо болон ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн "Эмч нараа алдаршуулах" буланг уншигч та бүхэнд хүргэж байна.

Зочиноор: Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Зөвлөх Поликлиникийн Зүрх, судасны эмч Д.Эрдэнэтуяа уригдлаа.

-1992 онд АУИС-н эмчилгээний ангийг төгсөөд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын хүн эмнэлгийн салбараас ажлын гараагаа эхэлж, эрүүл мэндийн салбарт 21дэх жилдээ идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байна.  Сүхбаатар аймгийн Дарьганга сумын хүний их эмчийн салбарт сумын их эмч, салбарын эрхлэгчээр 1992-1996 он хүртэл ажилласан .      

-2008 оноос БЗД ЭМТ-ийн зөвлөх поликлиникийн зүрх судас, үе мөч,зүрхний эхо оношлогооны эмчээр  ажиллаж , ажиллах хугацаандаа жирэмсний дотрын эмчийн үүргийг   хавсран хийж нийт 84378 хүнд эмнэлгийн яаралтай болон дотор, зүрх судасны эмчийн тусламж үйлчилгээг  идэвх зүтгэл үр бүтээлтэй үзүүлсээр байна.  

-Ажиллах хугацаандаа зүрх судас, ревматологийн өвчнийг илрүүлэн хяналтанд авч эмчлэхийн зэрэгцээ жирэмсэн эмэгтэйчүүдэд дотор, зүрх судасны  II шатны тусламжийг үзүүлж хяналтанд авч эрүүлжүүлэн ажиллаж, эхчүүдээс хүндрэл, эндэгдэл гараагүй .Мөн III амаржих газарт дотор,зүрх судасны,яаралтай тусламжийг үзүүлж байсан.

 Үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламжийг  стандартийн дагуу үзүүлж, эрүүл мэндийн боловсрол олголтын чанарыг  дээшлүүлж үр дүнтэй болгон эрүүл аж төрөх зөв дадал  эзэмшүүлж зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх  ажлыг тогтмол зохион байгуулж, өрхийн эмч нарт сургалт аргазүйн зөвлөгөө өгч хамтран ажилладаг.

Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаанд 89358-91256 хүнийг хамруулж, ЭМБ олгох сургалтыг чанартай болгоход ажлаа чиглүүлэн,хэвлэл мэдээллийн ажилтнуудтай хамтран үйл ажиллагаагаа явуулдаг.

Яаралтай тусламжийн багийг удирдан ажиллаж, яаралтай тусламжийг тухайн үед нь цаг алдалгүй үзүүлж, дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэн ажилладаг. Одоо  зүрх судасны эмч, зүрхний эхо оношлогоог хавсран гүйцэтгэж  эхо оношлогооны тусламжийг 2000 гаруй үйлчлүүлэгчдэд үзүүлж, шинээр 1000 гаруй зүрхний эмгэгийг илрүүлж,зүрхний мэс засал болон бусад эмчилгээний асуудлыг шийдэн ажиллаж байна. 

-Зүрхний эхо оношлогоо нь зүрхний бичлэг, эмчийн үзлэг чагналтаар оношлогдохгүй эмгэгийг илрүүлдэгээрээ онцлогтой төдийгүй үйлчлүүлэгчдэд ямар нэг хортой нөлөөгүй чухал шинжилгээний төрөл юм.  Мэргэжлийн ахлах зэрэгтэй. Яаралтай тусламж, зүрх судасны  мэргэжлээр Солонгос, Тайвань улсад 2013,2015 онд мэргэжил дээшлүүлээд ирсэн.Зүрх судасны төв төслийн хүрээнд аймаг дүүргийн  эмч нараас шалгарч Тайвань улсад мэргэжил дээшлүүлэх эрхээр шагнагдсан Олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж ЭМЯ-ны жуух бичиг,эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж байв.

-Баярлалаа. Танд Олон улсын эмч нарын баярын мэнд хүргье! Цаашдын ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол