ДАЛАЙН БҮЛЭЭН УРСГАЛ АНТАРКТИДЫН МӨСӨН БҮРХҮҮЛИЙН ЁРООЛЫГ ХӨНДИЙЛӨН ЭЛЭЭЖ БАЙНА
2010-2016 оны хугацаанд Антарктид тивийн мөсөн бүрхүүл нь Лондон хотын нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээгээр багассан байна. Энэ тухай Лидсийн их сургуулийн эрдэмтдийн судалгаанаас иш татан “The Daily Telegraph” сонинд мэдээлжээ.
Зургаан жилийн хугацаанд өмнөд туйлд нийтдээ 1463 хавтгай дөрвөлжин км талбайн мөс хайлсан байна. Үүний шалтгаан гэвэл, далайн бүлээн урсгал Антарктидын мөсөн бүрхүүлийн ёроолыг 1 км болон түүнээс гүнд хөндийлөн элээж байгаатай холбоотой гэнэ.
Эрдэмтдийн ярьснаар, мөсөн бүрхүүлийн ёроол нь 8 цэгт маш ихээр идэгдсэн ба үүний улмаас том хэмжээтэй 65 мөсөн уул далайн ёроолооос салсан ажээ.
Эрдэмтэд судалгаа хийхдээ CryoSat-2 гэдэг хиймэл дагуулын системийг ашигласан ба эргийн шугамын дагуух 16 мянган км газарт мөсөн бүрхүүлд өөрчлөлт орсныг тогтоосон байна.
Үүний зэрэгцээ “Туэйтс” мөсөн уулын орчимд мөс идэвхтэй хайлж байгаа бол “Пайн Айлэнд” гэдэг мөсөн уулын орчимд мөс хайлалт зогссон байна.
24news.mn