📅

"Алтай констракшн"-ы барилгын кран нурж, хүн гэмтлээ

🕔 2018/04/17 11:41

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Алтай констракшны Саруул хотхоны барилгын ажил хийж байсан кран унаж хүн гэмтжээ. Энэ тухай дуудлага өчигдөр 17:40 цагт ирж, Нийслэлийн аврах анги-105 бүлэг газар дээр нь ажиллажээ.

 

Тус хорооллын барилгын ажил хийж байсан 36 метрийн өндөртэй кран унаснаар кранист 36 настай, эрэгтэй хүн гэмтсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн кран унасны улмаас 4 автомашинд эвдрэл үүсч, Баянмонгол хорооллын 919 дүгээр байрны дээврийн хэсэг нуржээ. Ослын газарт мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

 

30708735_1638003329652050_4175798880002113536_n30738495_1638003429652040_9069493331553157120_n30738853_1743735779038745_966057626565607424_n

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол