Долоо хоногийн өрнийн зурхай /2018. V.7-2018.V.13/
ХОНЬ
Энэ долоо хоног танд таатай байх болно. Таны сэтгэл санаа өөдрөг байх бөгөөд амьдралын жижиг сажиг асуудлыг төвөггүй шийдэж чадна. Ажил хэргийн уулзалт, чухал хуралд сайтар бэлдэх хэрэгтэй. Орлогоо нэмэгдүүлэх оролдлого бүтэмжтэй байх болно. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй учрах бололтой. Энэ шинэ харилцаа хурдан гүнзгийрэх хандлагатай байна. Гэмтэл, бэртэл авахаас болгоомжлоорой.
ҮХЭР
Санхүүгийн хүндрэл үүсэх бололтой. Өнгөрсөн сард зарлагаа хэтрүүлсэнийхээ горыг амсаж эхэлнэ. Ажлын эрч хүч нэмэгдэж, бүтээмж дээшилнэ. Сэтгэл санаа тогтворгүй байх бололтой. Мэдлэг боловсролоо дээшлүүлж, мэргэжлээ дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хосын харилцаа улам дотносоно. Ганц бие хүмүүс энэ долоо хоногт анхааралтай байхгүй бол болохгүй нь. Учир нь итгэж найдсан хүн чинь таны урмыг хугалж, сэтгэлээр чинь наадах бололтой.
ХАМТАТГАХ
Таны орлогын үүд нээгджээ. Энэ долоо хоногт ажил, бизнесийн үйл хэргээс ахиу ашиг цуглуулж чадна. Удаан хугацааны өмнөх өгсөн өр, зээлээ буцааж авах магадлалтай. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч бага зэргийн саад тулгарахыг анхаараарай. Зарим нь шинэ ажлын санал хүлээж авах эсвэл шинэ бизнес эхлүүлээд завгүй байх бололтой. Гэр бүлийнхэндээ хандах хандлагаа өөрчилж, илүү их цагийг хамт өнгөрөөгөөрэй.
МЭЛХИЙ
Эрсдэлтэй алхам, худалдаа наймаа хийхэд тааламжтай. Ажил дээр таны нэр хүнд өсч, хамт олон чинь таны төлөө байх болно. Таны шийдэмгий зан мөн өөрийн арга барилаар ажилд хандах хандлага тань хувийн амьдрал болон ажилд тань амжилт авчирна. Хайртай хүнтэйгээ уулзах, романтик болзоонд явахад тааламжтай. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Нэг дор их мөнгөний орлого орох эсвэл зарлага гарах нь.
АРСЛАН
Сүүлийн хугацаанд мөрөөдөж байгаа зүйлс биелэх магадлалтай. Идэвхитэй байж, бүтээлч, авьяас чадвараа нээн илрүүлэхэд анхаараарай. Мэргэжлийн асуудлыг шийдэх, гэр орны хангамжийг сайжруулах боломж гарна. Асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхэд тааламжтай цаг үе. Эмэгтэйчүүд хайр дурлалын асуудлаас болж сэтгэл санаагаар унах магадлалтай. Санхүүгийн байдал долоо хоногийн сүүлээр сайжирна.
ОХИН
Ажилдаа амжилт гаргаж, удаан хугацааны хөдөлмөрийн үр дүнгээ амсана. Эдгээр өдрүүдэд та зугаа цэнгэлд илүүтэй цаг зарцуулах магадлалтай. Хол ойр аялах, сурах төлөвлөгөөгөө түр хойшлуулах хэрэгтэй. Хосын харилцаанд гарсан жижиг асуудлыг ч үл тоож болохгүй. Гэр бүлд хүнд хэцүү үйл явдал тохиох магадлалтай. Биеэ чийрэгжүүлэх, фитнессээр хичээллэхийг зөвлөж байна. Санхүүгийн нөхцөл байдал сайжирна.
ЖИНЛҮҮР
Энэ долоо хоног танаас маш их эрч хүч, энергийг шаардана. Долоо хоногийн сүүлээр чухал мэдээ сонсох юм уу шийдвэр гаргана. Ажлаа сольж, амьдралын хэв маягаа эвдэхийг хичээгээрэй. Ганц бие хүмүүс удаан хугацааны харилцаа тогтоож чадна. Гэхдээ одоохондоо ирээдүйн том төлөвлөгөө боловсруулах хэрэггүй. Мөнгө, санхүүтэй холбоотой маргаан, үл ойлголцлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байх болно.
ХИЛЭНЦЭТ
Сэтгэл санаа өөдрөг, баяр хөөртэй байна. Автомашин, үл хөдлөх, орон сууц худалдан авах зэрэгт тааламжтай. Ажил дээр санаа зовоосон асуудал эергээр шийдэгдэнэ. Өөрийгөө шинэ зүйлд сорих, өөрчлөлт хийхэд тохиромжтой үе. Санхүүгийн нөхцөл байдал мэдэгдэхүйц сайжирна. Хайр дурлалын харилцаанд тааламжгүй бөгөөд салж хагацах магадлалтай. Хоолны хордлого, ходоод хямрахаас сэрэмжлээрэй.
НУМ
Эдгээр өдрүүдэд та аз жаргалтай, сэтгэл хангалуун байх болно. Амьдралд тань олон эерэг өөрчлөлт гарна. Ажил хэргийн талбарт нэр хүнд, байр сууриа хамгаалан тэмцэх хэрэгтэй болно. Өөрийгөө хөгжүүлж, сонирхлын хүрээгээ тэлэхийг хичээгээрэй. Санхүүгийн нөхцөл байдал бусдаас хамааралтай байна. Санаандгүй нэгэн танд сэтгэлээ илчилж магадгүй. Хосын харилцаа халуун дулаан байна.
МАТАР
Зугаатай долоо хоног. Мөнгө, бизнес, байр суурь бүх зүйл зөвхөн танаас шалтгаална. Хүсэл сонирхлынхоо дагуу ирээдүйгээ төлөвлөөрэй. Эдгээр өдрүүдэд та хэзээ хэзээнээс илүү эрч хүчтэй, сэтгэл өөдрөг байх болно. Эсрэг хүйстний анхаарлыг ихээр татах тул ганц бие хүмүүс боломжийг битгий алдаарай. Эрүүл мэндийн байдал хэвийн байна.
ХУМХ
Баяр хөөртэй, аз жаргалтай байх болно. Таны амьдралын хамгийн таатай үе энэ долоо хоногт эхэлж байна. Таны амьдралд олон сайхан боломж гарч ирнэ. Ажил хэрэг бүтэмжтэй байх бөгөөд тушаал дэвших, цалин орлого нэмэгдэх бололтой. Гэр бүлийн харилцаанд үл ойлголцол үүсч, маргаан дэгдэнэ. Таныг сонирхсон олон хүн гарч ирэх тул ганц бие хүмүүс сонголт хийх хэрэгтэй болно. Эрүүл мэнддээ анхаарч, зохистой хооллох хэрэгтэй.
ЗАГАС
Ажил ихтэй өдрүүд үргэлжилнэ. Шинээр ажил эхлэх гэж байгаа бол хамтрагчаа зөв сонгож, багаа бүрдүүлэх хэрэгтэй. Бизнесийн олон санаа танд төрөх боловч тэр болгон амжилт авчирахгүй. Хосын харилцаанд ан цав гарч эхэлсэн байна. Хамаатан садан, ойр дотныхны зүгээс тусламж дэмжлэг ирнэ. Санхүүгийн байдал сайжирна.