📅

Сумоч Точиношин Озэки цолтноор тодорч, Гүрж улсын Төрийн шагнал хүртэхээр болов

🕔 2018/05/31 12:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хуралдаан лхагва гарагт болж тавдугаар сарын болон Нацү башёд 13 давсан Сэкиваке Точиношинд санал нэгтэй Озэки цол олгохоор шийдвэрлэжээ.
Гүрж улсын иргэн тэрбээр 19 насандаа мэргэжлийн сумо бөхөд элсэн орж 12 жилийн дараа ийнхүү Озэки цол хүртлээ. Тэрбээр 2013 онд баруун өвдгөө гэмтээн, Макүшита зиндаа хүртэл уруудсан боловч таван жилийн дараа Макүүчи буюу дээд зиндаанд түрүүлж, Нацү башёд Озэки цол авах болзлыг хангаж байна.
Точиношин Макүшита, Жюүрёо зиндаанд тус бүр дараалан 2 удаа түрүүлсэн. Мөн Гарамгай барилдааны шагнал 2, Дайчин барилдааны шагнал 6, Уран барилдааны шагнал 3 удаа хүртсэн билээ.
Түүний амжилтыг Гүржийн Ерөнхийлөгч Георгий Маргвелашвили өндрөөр үнэлэн Төрийн шагнал гардуулахаар болсон байна. Иймд шинэхэн Озэки Точиношин ойрын үед Гүрж нутагтаа зорин очиж цолныхоо найраа хийхээр болжээ.

Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол