📅

Аймгийн төсвийн орлогын 92 хувийг татварын орлогоор, 8 хувийг татварын бус орлогоор бүрдсэн үзүүлэлттэй байна

🕔 2017/06/20 14:03

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт  бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 5 дугаар сарын байдлаар 805 байгаагийн 53.4 хувь нь буюу 430 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 149 хүнээр буюу 15.6 хувиар буурчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 232 нь дээд, 29 нь тусгай дунд, 100 нь техник мэргэжлийн, 353 нь бүрэн дунд, 55 нь суурь, 32 нь бага, 4 нь ямар ч боловсролгүй хүмүүс байна.

Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 2017 оны 05 сарын байдлаар 465 эх амаржиж 469 хүүхэд мэнд төрлөө. Нялхсын эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгджээ.

              Цочмог халдварт өвчин 376 бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 51.5 хувиар буурсан байна. Нийт халдварт өвчний 38.6 хувийг гар хөл амны өвчин, 21.8 хувийг БЗХӨ, 19.1 хувийг салхинцэцэг, 13.3 хувийг хачигт реккетиоз, 7.2 хувийг бусад халдварт өвчин эзлэж байна.

Төсвийн орлого

Аймгийн нийт төсөвт хоёр тэрбум 694.3 сая төгрөг хүрч, төлөвлөгөөг 119.0 хувиар, үүнээс татварын орлого хоёр тэрбум 2.4 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 115.4 хувиар биелүүлсэн байна.

Татварын бус орлого 182.1 сая төгрөг төлөвлөгөөг 104.5 хувиар, улсын төсөвт төвлөрүүлэх орлого 507.1 сая төлөвлөгөөг 143.1 хувиар давуулан биелүүлсэн байна.

Аймгийн төсвийн орлогын 92 хувийг татварын орлогоор, 8 хувийг татварын бус орлогоор бүрдсэн үзүүлэлттэй байна.

Төсвийн зарлага

Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтын 85.0 хувийг зарцуулав. Үүнд цалин хөлс нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 96.2 хувь, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 95.7 хувь, бараа үйлчилгээ бусад зардлын 89.9 хувийг тус тус санхүүжүүлсэн байна.

Үнэ

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2017 оны 5 дугаар сард өмнөх сараас 0.2 хувь, өмнөх оны жилийн эцсээс 4.0,  өмнөх оны мөн үеийнхээс 2.7 хувь, суурь үеийнхээс 6.2 хувиар өсчээ.

             Ерөнхий индекс 2017 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 0.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, ус 0.8, гэр ахуйн тавилга, бараа 1.9, тээврийн бүлгийн индекс 1.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнэ

Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн судалгаагаар 2017 оны 5 дүгээр сард  аймгийн төв болох Есөнбулаг суманд ямааны ноолуур 40.0-58.0 мян.төг,  адууны сүүл 6.5-7.0 мян.төг, тэмээний шир 15.0 мян.төг, хонины арьс 4.0 мян.төг,  ямааны арьс 500 төгрөгний үнэ ханштай байна.

Хөдөө аж ахуй

            Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 88,3 хувь болох 1 сая 24.6 мянган толгой хээлтэгч мал төллөж, 1 сая 24.8 мянган төл 99.2 хувиар бойжиж байна. Төлийн хорогдол 10268 гарсан ба төрлөөр нь авч үзвэл 151 унага, 209 тугал, 93 ботго, 3264 хурга, 6551 ишиг тус тус хорогджээ.

5 сард аймгийн хэмжээнд 4866 толгой том мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.5 дахин бага байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 115, үхэр 133, тэмээ 39,  хонь 1462, ямаа 3117 байна.  Нийт хорогдлын 30.1 хувийг хонь, 64,1 хувийг ямаа эзэлж байна. 

     Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны эхний 5 дугаар сард 6 тэрбум 139.6 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.6 хувиар өсчээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 36 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 36 хувийг дулаан эрчим хүч үйлдвэрлэл, 11 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 5 хувийг нүүрс олборлолт, 12 хувийг усан хангамжийн салбар тус тус эзэлж байна. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 82.5 хувийг буюу 5 тэрбум 66.3 төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.

Банк

Мөнгөний нийлүүлэлт /М2/ 2017 оны 5 дугаар сарын эцэст 76.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 12.8 тэрбум төгрөг буюу 20. хувиар өсчээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 6 тэрбум 166.9 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 5 тэрбум 120.4 сая төгрөг буюу 5.9 дахин өсчээ.

Аж ахуйн нэгж, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 5 дугаар сарын эцэст 87.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 4.8 тэрбум төгрөг буюу 5.2 хувиар буурчээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 5 дугаар сарын эцэст 566.8 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 25.4 сая төгрөг буюу 4. хувиар буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 0.7 хувийг эзэлж байна. Чанаргүй зээл 2017 оны 5 дугаар сарын эцэст 1.7 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 72.0 сая төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.9 хувийг эзэлж байна.

Цахилгаан холбоо

Суурин телефон цэгийн тоо 705, холбооны газрын орлого 106.2 сая төгрөг, үүнээс хүн амаас орсон орлого 74.4 сая төгрөгийн орлоготой ажилласан байна.        

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол