Мазаалайг нутагт нь хүргэж өгчээ
Дэлхийд нэн ховор мазаалай /говийн баавгай/ энэ сарын 7-ны өдөр Говь-Алтай аймгийн Баянбуурал багийн нутагт бэлчээрлэж байсан хонин сүрэг дунд орж ирсэн тухай бид өмнө нь мэдээлсэн .
Тэгвэл БОАЖ-ын яам, "Мазаалай хамгаалах сан"-гийн ажлын хэсгийнхэн урд шөнө 02 цагийн үед Алтайн өвөр говь буюу Говийн их дархан цаазат газрын "А" хэсэг рүү мазаалайг зөөж, шилжүүллээ.
"Алтайн өвөр говь энэ жил гантай байгаа учир мазаалай өвс тэжээл хөөн нутгаасаа дайжин явсан байна. Энэ 3-4 настай залуу мазаалай Алтайн өвөр говиос 300 гаруй километрийг туулсан байна" хэмээн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Г.Олонбаатар хэллээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад