📅

Мазайлай баавгай ихэрлэжээ

🕔 2017/05/31 12:34

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон дахь Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын нутагт Монголдоо төдийгүй дэлхийд нэн ховор мазаалай баавгай амьдардаг. Мазаалай ичээндээ байхдаа төллөж, ичээнээс төлөө дагуулж гарч ирдэг бөгөөд энэ хавар ихэр бамбарууш дагуулсан баавгай байгаль хамгаалагчидтай таарсан байна.
Одоо Алтайн өвөр говьд 20-40 мазаалай байна гэсэн судалгааны тооцоо байгаа юм.
Олон улсын “Баавгай” нийгэмлэг, монголын ШУ-ны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, “Говийн их дархан цаазат газар”-ын “Говийн баавгай” судалгааны багууд хамтран “Шар усны баян бүрд”-д 4 сарын 26-наас эхлэн судалгааны ажлаа хийж байна. Тэд саяхан 5 сарын 7-ны өдөр нас бие гүйцсэн шармаахай (эр баавгай) шинээр барьж хүзүүвч зүүжээ.
Өнгөрсөн намар мазаалай баавгайг ичээндээ орохоос өмнө 3 тн, 3 сарын эхээр ичнээнээс гарах үеэр нь 8 тн нэмэгдэл тэжээлийг Алтайн өвөр говийн мазаалайн нутгуудад тавьсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол