📅

Говь-Алтайчууд соёлын биет бус өвийн их наадамд оролцохоор бэлтгэж байна

🕔 2018/06/21 17:15

Говь-Алтайчууд соёлын биет бус өвийн их наадамд оролцохоор бэлтгэж байна

 

Соёлын биет бус өвийн их наадмыг ирэх наймдугаар сард Хүй долоон худагт зохион байгуулдаг уламжлалтай. Иймд уг наадамд оролцогсдын эхний шалгаруулалтыг Говь-Алтай аймгийн бүх сумын хүрээнд зохион байгуулахаар боллоо.

Соёл бол тухайн ард түмнийг илэрхийлж байдаг хамгийн том өв юм. Тэд түүхийн бүхий л үеийг хамруулсан аугаа уламжлалаа тээн хойч үедээ өвлүүлэн үлдээдэг. Энэ ч утгаараа манай улсын зүгээс ард түмнийхээ өвөрмөц ёс заншлыг дэлхийд таниулах зорилгоор соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулдаг болсон.

Соёлын биет бус өвийг тээгчид бол алс хязгаар нутгуудад ч оршиж байдаг учраас 21 аймгийн хэмжээнд соёлын биет бус өвийг тээгчдийн эхний шалгаруулалтаа явуулахаар болжээ.

Говь-Алтай аймгийн тухайд соёлын биет бус өвийг тээгчдийг хамгаалж үлдэх, тэднийг дэмжиж нээн илрүүлэх наадмын эхний арга хэмжээгээ энэ сарын 20-25 хооронд 18 сум хоёр тосгоны хэмжээнд зохион байгуулахаар ажлын хэсэг томилогдон, хуралдаан зохиогдлоо. Ажлын хэсгийнхний үзэж байгаагаар соёлын өв тээгчдээ нээн илрүүлэхэд ард иргэдийн оролцоо үүрэг ихээхэн чухал гэдгийг онцолж байна.

Соёлын өвийг тээгчид таван айгаар оролцоно. Үүнд эх хэл бичиг, язгуур урлаг, уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, байгалийн болон сав ертөнцийн тухай, гар урлал зэрэг багтжээ. Соёлын биет бус өвийн эхний шалгаруулалтанд оролцогсод аймгийн боловсрол соёл урлагийн газар, үндэсний номын сан, ардын дуу бүжгийн алтай чуулгат хандан, оролцох боломж нээлттэй юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол