ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРТНЭЭС ХАНГУУЛНА
Наадмын маргааш намар гэж ярьдаг билээ. Наадам өнгөрөөгөөд л намрын ажилдаа шамдаж өвөлдөө бэлтгэдэг ард түмэн. Тэгвэл энэ жил өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангуулахыг үүрэгджээ.
Тодруулбал, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангуулах шийдвэр гаргажээ. Ингэснээр Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 900 сая төгрөг гаргаж, аймгуудад хуваарилахаар болов. Энэ мөнгөөр зун, намрын отор нүүдэл хийх, малын хөдөлгөөнийг хянах пост нэмэгдүүлэх, малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, оготно царцааны нүүдэлтэй тэмцэх, хадлан тэжээл бэлтгэхэд зориулах юм байна.
Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 30 хувь нь хэвийн, 30 гаруй хувьд нь дунд хэмжээний зуншлагатай байгаа бол 40 хувьд нь зуншлага муу байгаа аж.