Э.Бат-үүл: "Яалаа гэж ингэж байгаа юм бэ?
Хотын дарга Су.Батболд Нийслэлийн төр захиргааны байгууллагыг Яармаг руу нүүлгэж, тэнд шинэ төв байгуулахаар ажиллаж эхлээд байна. Одоо тэнд “Темпланд” зэрэг компаниуд бүтэнэ байгууллатын ажлыг эхлүүлээд байгаа юм.
Гэвч дээрх компани л гэхэд албан ёсны шийдвэр гарахаас өмнө ажлаа эхлүүлсэн. Бас Хотын дарга Су.Батболд энэ бүтээн байгуулалтын 97 тэрбумыг ямар нэг тендергүйгээр зарцуулж байна. Мөн Яармагийн шинэ төвийн бүсэд 78 компани газар авчихсан. Тийфшээ дэд бүтэц татахыг хүлээж байгаа гэх мэдээллүүд гарч эхлээд байна.
Энэ талаар Хотын дарга асан Э.Бат-Үүл тов тодорхой тайлбар өгсөн байна. Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд байгуулах гэж байсан хотын захиргааг Нүхтийн ам руу /Яармаг орчим/ нүүлгэнэ гэж байгаа чинь зориуд тэр газрыг үнэтэй болгох гэж хийгээд байна. Дарга нар нь арын хаалгаар баахан газар авчихсан. Тэнд нь дарга нар орон сууц барина. Тэрнийг зарахад нь хот маркетингийн дэмжлэг үзүүлэх гэж байна. Яалаа гэж ингэж байгаа юм бэ. Хашааны газрыг өдөр тутам үнэгүйдүүлж байна, болохгүй. Нүхтийн аманд баахан арын хаалгатай хүмүүс газар авчихсан байгаа. Тэрэн дээр баригдах орон сууцыг заруулах гэж л хотын захиргааг нүүлгэх гэж байна.
Үүнийг зогсоох ёстой. Утаа хөрсний бохирдлыг шийдэх гарц бол 216 мянган хашааны газрынхаа эзэдтэй нийлээд орон сууц барих. Миний санал бол гэр хороолол гэж ярихаа больё, 216 мянган гэр хороолол гэдэг бол хашааны газрын эзэд. Перугийн Ардчиллын хүрээлэнгээс 2004 онд 7.2 тэрбумын үнэтэй хөрөнгө дарчихсан байна гэдэг тооцооллыг гаргасан. Тэдэнтэй буюу 216 мянган газрын эзэдтэй хот түншлэх ёстой. Хоёр айлын хашааны газар дээр 20 айлын орон сууц, 10 айлын хашааны газарт 100 айлын орон сууц бариад өг. Илүү гарсныг иргэдэд өгье. Багш, эмч нарт орон сууц хэрэгтэй байна. Цэцэрлэг, сургуультай хотхон бариад өг, бид авъя гэдэг захиалагч байя гэдэг хамтын чөлөөт эдийн засгийн харилцаагаар ярих ёстой. Харамсалтай нь, сүүлийн үед үнэгүйдүүлж байна. Хашааны газрыг нь 1-2 өрөө, гурван өрөө орон сууцаар сольдог байсныг байрны урьдчилгаанд авна гэж доош хийж байна. Ингэж иргэдийг хохироож болохгүй шүү дээ” гэв.