📅

Архи тамхи, авто машингүй хоггүй цэмцгэр хотын өдөр болж байна

🕔 2017/06/04 19:47

Говь-Алтай аймагт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Архи, тамхи, авто машингүй өдөр-Хоггүй, цэмцгэр хотын өдөр” гэсэн уриатайгаар тэмдэглэж байна.

Өглөө хүүхдийн жагсаалаар баярын ажиллагаа эхэлж, авьяаслаг багачууд талбайн бүжгийг хийж сонирхууллаа. Аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм нар хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагааны нээлтэнд оролцож хүүхдийн төлөө хийж буй ажил цаашид анхааран хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж багачууддаа баяр хүргэн бэлэг, шагнал гардууллаа. “Жаргалтай хүүхэд нас” урлагийн тоглолт, 4-8, 9-12, 13-17 насны ангилалаар тоглоомын чөлөөт үйл ажиллагаа, Аавтайгаа хамт бүжиглэе, хөл бөмбөгийн үзүүлэх тоглолт, монгол гэр ёс заншил танилцуулга, үлгэрийн баатруудтай хамтдаа зэрэг олон өртөөнүүд зохион байгуулагдаж багачуудаа баярлуулж байна. Мөн дугуйн уралдаан, марафон гүйлт, 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн, “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” фото зургийн, талбайн зургийн уралдаан зэрэг олон төрлийн тэмцээн уралдаанууд багачуудын дунд зохиогдож байна.

Ийнхүү өнөөдөр Алтай хотод “Архи, тамхи, авто машингүй, хоггүй, цэмцгэр хотын өдөр” болж байна

                                                                                                                         Ш.Цоодол

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол