📅

Хамгаалалтын даланд хууль бусаар барилга барьж байсныг зогсоолоо

🕔 2018/09/11 16:13

Энэ оны өнгөрсөн сараас Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан дотор зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа эхлүүлсэн иргэн С.Нямдаваагийн барилгыг албаданбуулгаж, үйл ажиллагааг нь зогсоосоосон байна. Тус барилга нь гамшгаас хамгаалах далан дотор зөвшөөрөлгүй барилга барьснаар далангийн хамгаалах чадварыг алдагдуулж байгаа юм. ИнгэснээрХУД-ын15-р хороо,Баян Монголхороолол, Саруул хорооллын оршин суугчид үерийн гамшигт амь нас, эд хөрөнгөөрөө хохирохэрсдэлтэйгэх сурвалжууд мэдээлж байна.

Тус барилгыг эхлүүлсэн цагаас эхлэн гурван удаагийн албан шаардлага өгч ажлаа зогсоохыг шаардсан боловч өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байжээ. Харин өнгөрсөн бямба гарагтбарилгийнцутгалт хийх хэвхашмалыгнь хураан авсан боловч зогсоолгүй үргэлжлүүлсэн хэвээр байна хэмээн Геодези, усны барилга байгууламжийн газрын олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ц.Тагарваахэллээ.

Мөнтэрээр хэлэхдээ: - “Иргэн С.Нямдаваагийн хууль журам зөрчөөд барилга бариад байгаа Дунд голын далан бол Улаанбаатар хотыг зүүн хойд хэсгийн үерийн уснаас хамгаалах зорилготой баригдаж, 2014 онд засвар шинэчлэлийн ажил бүрэн хийгдсэн далан юм. Энэ далан 60 метр өргөнтэй гэтэл иргэн С.Нямдавааүерийн далангийн 40 метрийг нь барилга барих гэж байгаа газартаа оруулсан байна. Цаана нь 20-хонметрийн өргөнтэй үерийн далан үлдэж байгаа юм. Энэ нь 100 жилийн хугацаанд нэг тохиох гамшгаас хамгаалах ямар ч чадваргүй. Гамшгийн давтамж нь ойртохтусамхамгаалах чадвар алдагдана” гэв.

Геодези, усны барилга байгууламжийн газар/ГУББГ/нь үерийн хамгаалалтын барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангаж хамгаалдаг, Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүрэгтэй мэргэжлийн байгууллага.

Гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчлөх, бохир болон бусад шугам холбох нь хуулиар хатуу хориотой байдаг байна.

Харин одоогоор Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба,НМХГ,Харъядүүргийн Онцгой байдлын хэлтэс, Газрын алба, Цагдаагийн хэлтсийг байлцуулан албадан буулгах арга хэмжээг аван ажиллаж байна хэмээн мэдээлж байна.

Хамгаалалтын даланд хууль бусаар барилга барьж байсныг зогсоолоо

 

Хамгаалалтын даланд хууль бусаар барилга барьж байсныг зогсоолоо

 

Хамгаалалтын даланд хууль бусаар барилга барьж байсныг зогсоолоо

 

Хамгаалалтын даланд хууль бусаар барилга барьж байсныг зогсоолоо

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол