Ирэх онд улсын төсвөөс 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
Ирэх 2018 онд Говь-Алтай аймагт улсын төсвийн 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагджээ.
Үүний 8.4 тэрбум төгрөгийн 14 төсөл, барилга байгууламжийг ирэх онд шинээр эхлүүлэх юм байна. Нийт 20 төсөл арга хэмжээний 12 төсөл 2018 онд, найм нь 2019 онд бүрэн ашиглалтад орж дуусах ажээ. Орон сууцны “Солонго” хорооллын дулааны эх үүсвэр, Дарив, Дэлгэр, Чандмань сумдын сургуулийн барилгын өргөтгөл, аймгийн төвд номын сангийн барилга, Эрдэнэ, Цогт, Халиун сумд цэцэрлэгийн барилга, Дарив, Цогт сумд эрүүл мэндийн төвийн барилга, Чандмань сумын сургуулийн дотуур байр, Эрдэнэ сумын ЗДТГ-ын барилга зэрэг олон бүтээн байгуулалт хийгдэх юм байна.
Ийнхүү Говь-Алтай аймагт төсвийн хөрөнгөөр 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ.
Мөн Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замыг ирэх онд барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Ш.Цоодол
Эх сурвалж: Монцэма