📅

Бөхөнгийн хорогдол зогсчээ

🕔 2017/05/31 12:06

Говь-Алтай, Ховд аймгуудын хэдхэн сумын нутагт оршдог монгол бөхөн өнгөрсөн өвөл богийн мялзан төст өвчнөөр олноороо хорогдож байгаа талаар бид мэдээлж байсан.

Дэлхийн байгаль хамгаалах сан, Говь-Алтай аймгийн БОАЖГ хамтран сар бүр бөхөнгийн тооллого хийж байгаа бөгөөд 5 сарын тооллогоо саяхан хийж одоо дүнгээ гаргах шатандаа байна. Тэд 10 бөхөн барьж шинжилгээ авахын зэрэгцээ байршил тодорхойлох хүзүүвч зүүх ажил хийж байна. Дөрөвдүгээр сарын тооллогоор нийт бөхөнгийн 53.4 хувь нь хорогджээ гэсэн дүн гарсан нь одоо 4700 орчим бөхөн байна гэсэн үг ажээ. Бөхөнгийн суурьшил нутгуудаар тандалт хийхэд үхэж хорогдсон сэг зэм таарахгүй байгаа нь хорогдол зогссныг харуулж байна.

Одоо хээлтэй бөхөнгүүд сүргээсээ шилрэн тасарч ганц нэгээрээ бэл, талын хотгор, судгууд бараадсан байдалтай байна гэж аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол