Иргэдээс ирсэн, санал гомдлыг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо
Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын удирдлагуудын ээлжит шуурхай хурал болсон байна. Уг хуралд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 7032-1111 тоот утсанд төрийн үйлчилгээ, албан хаагчдын ёс зүйтэй холбоотой иргэдээс ирсэн санал, гомдлыг хэлэлцэн шийдвэрлэж, аймаг, орон нутгийн цаг үеийн ажилтай холбоотой үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгдөг аж.
Өнгөрмөн долоо хоногт Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд 49 иргэн хандаж, зургаан иргэн мэдээлэл авч, 43 иргэн гомдол гаргасан байна. Мөн 36 иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ.
Тус аймгийн Засаг дарга Г.Ганболд иргэдийн санал, гомдолтой танилцаад сумдын цагдаагийн алба хаагчдын ажлыг эрчимжүүлэх, иргэдээс санал, гомдол гаргаж байгаа сумд, албан байгууллагууд руу тусгайлсан арга хэмжээ авах төлөвлөгөө гаргаж ажиллах, сотуурлын түвшин тогтоох хэмжих хэрэгсэлтэй сумдын судалгааг гаргахыг аймгийн Цагдаагийн газрын дарга О.Ганбатад үүрэг болгосон байна.