36157 иргэн нэрсийн жагсаалтанд бүртгэгджээ
Говь-Алтай аймгийн хэмжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2017 оны ээлжит сонгуульд санал өгөхөөр 36157 иргэн нэрсийн жагсаалтанд бүртгэгджээ.
Сонгуулийг зохион байгуулах ажилд 800 төрийн албан хаагч ажиллаж байна. Ерөнхийлөгчийн сонгууль нэг тойргоор явагдахтай холбоотойгоор Бигэр, Чандмань, Бугат, Эрдэнэ, Тонхил, Дарив сумдын 8 хэсгийн санал авах байрыг цэгцлэснээр одоо 79 санал авах байр ажиллаж байна.
Сумдын сонгуулийн хороонд 106, иргэний бүртгэлийн 18, даамал 97, цагдаагийн албан хаагч 79 ажиллаж тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг 750 машинд олгожээ. Шадар туслагчийн үнэмлэхийг 3 намын 550 хүн авсан байна. Тус аймагт намууд сонгуулийн сурталчилгаагаа хуулийн хүрээнд явуулж байна. Аймгийн Сонгуулийн хорооныхон дөрвөн чиглэлд гарч хуулийн хугацаанд сумдын санал хураах байруудад сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүргэсний зэрэгцээ сонгуулийн ажилд оролцож байгаа 500 гаруй хүнийг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангалаа гэж аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга А.Амарзаяа мэдээллээ.