📅

Ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхлэн явагдаж байна

🕔 2018/09/12 12:29

2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д улаанбуудай, 13 мянган га-д төмс, 8.3  мянган га-д хүнсний ногоо, 69.8  мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон юм.

        Ургац хураалтын ажил есдүгээр сарын 05-ны өдрөөс ангилан хадалтаар эхэлсэн. 2018 оны есдүгээр сарын 10-ны байдлаар 3473 га-г ангилан хадаж, нийтдээ 6.2 мянган га-гаас 8.1 мянган тонн үр тариа, 2.4 мянган га-гаас 34.5 мянган тонн төмс, 2 мянган га-гаас 23 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна.

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар ирүүлсэн доорх мэдээллийг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүллээ.

Баруун аймгуудын нутгаар12-нд зарим газраар, 13-нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 12,16-нд Алтайн  уулсаар, 13-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Ханхөхий, Түргэний уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.   

Төвийн аймгуудын нутгаар: 10,13-нд ихэнх нутгаар, 11,14-нд нутгийн зүүн хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 10-11,13-14нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 10-11,13-14нд сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулс, Тэрэлж орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, 11,14-нд хөрсөн дээр 1-3 градус хүрч, цочир хүйтэрнэ. Өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.     

Зүүн аймгуудын нутгаар: 11,15-нд ихэнх нутгаар, 14-нд зарим газраар бороо, Хэнтэйн уулсаар нойтон цас орно.Энэ хоногуудад салхи ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 11, 14-15-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр 1-3 градус хүрч цочир хүйтэрнэ өдөртөө 8-13 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.    

            Говийн аймгуудын нутгаар: 11-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд зарим газраар бороо орно. Салхи 10-11, 14-15нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 11, 14-нд ихэнх нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус дулаан байна. 

Ургацын төв штаб

Ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхлэн явагдаж байна

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол