📅

“Эрүүл-Алтай” хөтөлбөрийн хоёрдугаар ээлж хэрэгжиж эхэллээ

🕔 2018/09/17 12:39

 Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс санаачлан “Эрүүл-Алтай” хөтөлбөр, “Архигүй Алтай” дэд хөтөлбөрийг аймгийн ЗДТГ, Эрүүл мэнд, Цагдаагийн газартай хамтран энэ оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн эхний ээлж тав, зургаадугаар сард Говь-Алтай аймгийн хойд бүсийн сумдад хэрэгжсэн бол хоёрдугаар ээлжийн энэ сарын 14-ний өдрөөс Есөнбулаг сумын Рашаант баг, Гуулин, Дэлгэр, Чандмань, Эрдэнэ, Баянтоорой, Алтай, Цогт, Цээл, Бигэр сумдад 29-ний өдөр хүртэл ажиллах ажээ. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотоос Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хандмаа, зүрх судас, мэдрэл, ЭХО-ны эмч, Говь-Алтай аймгаас Эрүүл мэндийн газрын төлөөлөл, БЗДХӨ, эмэгтэйчүүд, уламжлалын эмч нар багтаж буй ажээ. Хөтөлбөрийн хүрээнд баг бүрэлдэхүүн тус аймгийн 18 сум 2 тосгонд хүрч ажиллан эрүүл мэндийн үзлэг, эрүүл амьдрах дадал хэвшил, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, архины хор уршгийг таниулах зэрэг сургалт сурталчилгаа хийж буй юм. Тэд нэгдүгээр ээлжээр Халиун, Шарга, Төгрөг, Бугат, Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Есөнбулаг сумын Наран багийн нийт 8402 хүнд үйлчилсэн байна.  

“Эрүүл-Алтай” хөтөлбөрийн хоёрдугаар ээлж хэрэгжиж эхэллээ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол