📅

Гэрээнд заасан хугацаанд хашаагаа хатгаагүй иргэдийн газрыг хураан авна ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ

🕔 2018/09/17 12:06
Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь он гарсаар Есөнбулаг суманд шинээр газар эзэмшсэн хэдий ч гэрээнд заасан хугацаанд хашаагаа хатгаагүй иргэдийн газрыг хураан авахаа анхаарууллаа.
Тухайлбал, тус аймгийн төв Есөнбулаг сумын Баянхайрхан, Индэрт, Баяншанд багуудын нутаг дэвсгэрт иргэдэд хашааны газар олгохдоо хоёр сарын хугацаанд хашаагаа хатгасан байх гэрээ байгуулан газар олгох үйл ажиллагаагаа эхэлсэн хэдий ч иргэд төдийлөн идэвх санаачилгатайгаар гэрээгээ биелүүлэхгүй байгаа гэнэ.
Тиймээс заасан хугацаанд хашаагаа хатгаагүй иргэдийн газрыг хураан авч дахин хуваарилалтад оруулж, дараагийн газар эзэмшихийг хүссэн иргэнд олгоно гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн хашаа хатгаагүй шинэ газар зарна гэсэн зарын дагуу  газар худалдаж авч эдийн засгаараа хохирохгүй байхыг иргэдэд анхааруулав.
Шинэ газар худалдаж аваад хашаа хатгаж, хууль бус үйл ажиллагааг дэмжсэн бол таньд газрын эрхийн гэрээ, гэрчилгээ олгогдохгүй гэдгийг тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас олон нийтэд танилцууллаа.

Гэрээнд заасан хугацаанд хашаагаа хатгаагүй иргэдийн газрыг хураан авна ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ

 


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол