📅

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх бодит үзүүлэн сургалт болж байна

🕔 2018/09/17 16:14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар хамтран эцэг эх, хүүхэд багачуудад зам тээврийн осол, хэрэг гарах шалтгаан нөхцөл, зам тээврийн ослын хор уршиг, түүнээс үүдэн гарах хор хохирол, гэмтэл бэртлийн талаар болон үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөн аюулгүй, зөв оролцох талаар бодит үзүүлэн сургалтыг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулсан.

Зам тээврийн ослоос урьдчилан ÑÑÑ€Ð³Ð¸Ð¹Ð»ÑÑ Ð±Ð¾Ð´Ð¸Ñ‚ үзүүлэн сургалт болно

Уг сургалтанд Зам, тээврийн хөгжлийн яамны гадна байрлах авто зогсоолыг тусгайлан бэлтгэн тохижуулж, ерөнхий боловсролын сургуулийн 5,6 дугаар ангийн нийт 200 орчим хүүхэд оролцсон бөгөөд Монгол улсын гавъяат тамирчин, Монголын Сумо бөхийн холбооны ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаяр, СТА жүжигчин Э.Цолмонбаяр нар хамтран хөтлөн явууллаа.

Замын хөдөлгөөнд оролцогч дундаас хамгийн эмзэг нь “Хүүхэд” бөгөөд тэдэнд зам тээврийн осол, гэмтлийн хор уршиг, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлж, ярихаас илүүтэй үүнийгээ бодитоор, танин мэдэх, үйлдлээр харуулах нь хамгийн үр дүнтэй арга юм.

Сургалт өнөөдөр хоёр дахь өдрөө нэгдүгээр сургуулийн урд замд 14:00 цагаас нээлттэй явагдаж байна. Иймд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч та бүгдийг хүүхэд багачуудынхаа хамт хүрэлцэн ирж, сургалтанд хамрагдахыг урив.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол