📅

Эмч зодож танхайрсан иргэнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

🕔 2018/09/18 16:22

Өнгөрсөн долдугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр очсон иргэн яаралтай тусламжийн тасагт ажиллаж байсан эмчийг "Үзлэг хийлгүй удлаа" гэх шалтгаанаар зодож цохиж танхайрсан байдаг.

Тухайн үед эл хэргийн бичлэгийг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд цахим хуудастаа байршуулснаар олон нийтэд ил болсон билээ. Зодуулсан эмчийн уруул сэтэрч, толгой тархи доргин, нуруу нь хөхөрч , биеийн байдал нь хүнд байгаа тухай эмнэлгийн ажилтнууд мэдээлсэн байв.

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Н.Баттогтохын мэдээлснээр, хохирогч шүүх эмнэлэгт хандан, гэмтлийн зэргээ тогтоолгож, цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд эмч зодож танхайрсан иргэнд холбогдох хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Халдлагад өртсөн эмч амралтаа аваад, ажилдаа ороод удаагүй байгаа аж.

Эмч зодож танхайрсан иргэнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол