📅

ЕСБХБ жижиг дунд бизнесийн бүсийн хөтөлбөрөө Mонголд эхлүүлж байна

🕔 2018/09/18 16:59

ЕСБХБ жижиг дунд бизнесийн бүсийн хөтөлбөрөө Mонголд эхлүүлж байна

 

ДОТООДЫН САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУД ЦАХИМ СУРГАЛТ, МЭДЛЭГ 
СОЛИЛЦОХ ИНДЭРЭЭС АШИГ ТУС ХҮРТЭХ ЮМ

Улаанбаатар хот, 2018 оны 09-р сарын 14 - Монголын бичил, жижиг, дунд хэмжээний хувийн бизнесүүд (БЖДБ) өнөөдөр Улаанбаатарт нээлтээ хийж байгаа Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Жижиг дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр (RSBP)-ийн ашиг тусыг хүртэх боломжтой болж байна. Тус хөтөлбөр нь цахим индэр хэлбэрээр зээлийн судалгаа, банкны үйлчилгээ, БЖДБ-ийн санхүүтэй холбоотой сэдвүүдийг дотоодын санхүүгийн байгууллагуудад түгээн дамжуулах боломж санал болгож байгаа юм.

Монгол Банктай хамтран Улаанбаатарт зохион байгуулж байгаа нээлтийн ажиллагаанд Европын Холбоо, ЕСБХБ, Монгол Улсын Засгийн газар, олон улсын байгууллагууд, дотоодын санхүүгийн байгууллагуудын өндөр түвшний төлөөлөгчид оролцлоо.

ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Ирина Кравченко мэдэгдэхдээ “ЖДБ-ийг дэмжих, хөгжүүлэх ажил бол Монгол дахь манай гол зорилтуудын нэг юм. Тус Банкнаас өнөөдөр нээлт хийж байгаа цахим индэр нь санхүү, менежментийн шаардлагатай хэрэгслүүдийг санхүүгийн байгууллагуудад олгож банкнуудын зээлийн экспертүүдийн ур чадвар, мэргэшлийн түвшинг сайжруулах болно” гэлээ.

Монгол Банкны Ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий эдийн засагч Ж.Ганбаатар “ЕСБХБ-аас санаачлан Бүс Нутгийн Жижиг Бизнесийн Хөтөлбөрийг Moнгол улсад хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа нь дээрх хөтөлбөрийг дэмжин Мэдлэг Солилцооны Цахим Индэр (МСЦИ)-ийг шинээр нэвтрүүлэхээр зорьж байгааг бодлого боловсруулагч бидний зүгээс дэмжиж байна” гэж хэллээ.

Жижиг дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр (RSBP) нь мэдлэг хуваалцах, солилцох индэрийг Монгол дахь БЖДБ-ийг санхүүжүүлэгч байгууллагуудад нээлттэй болгож байгаа юм. Энэ нь бас тус салбар дахь ЕСБХБ-ны туршлагыг цахимаар системтэй олж авахад нь дотоодын санхүүгийн зуучлагчдад туслах болно. Тус хөтөлбөр цахим индэр дээр төвлөрч байгаа боловч жижиг бизнест үйлчилгээ үзүүлэх санхүүгийн байгууллагад хамаатай төрөл бүрийн сэдвээр Монголын санхүүгийн байгууллагуудад танхимын сургалтуудыг мөн санал болгож байна.

ЕСБХБ-ны Хувьцаа эзэмшигчдийн тусгай сангаас санхүүжүүлж байгаа Монгол дахь Жижиг дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр (RSBP) нь ЕХ-ноос санхүүжүүлж, энэ оны эхнээс Төв Азид амжилттай хэрэгжүүлж байгаа загвар дээр суурилсан болно.

Монгол дахь Жижиг дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр (RSBP)-ийг бүс нутагт ижил төстэй төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн хараат бус IPC (Internationale Projekt Consult GmbH) компани хариуцан хэрэгжүүлэх юм.

ЕСБХБ-ын тухай

ЕСБХБ нь гурван тив нутаг дамнасан 37 оронд хувийн хэвшил, интрепренер санаачилгыг дэмждин ажилладаг олон талт банк юм. Тус Банкыг 67 улс, мөн Европын Холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк эзэмшдэг. ЕСБХБ-ны хөрөнгө оруулалт нь өөрийн бүс нутгууд дахь гишүүн орнуудын эдийн засгийг өрсөлдөх чадвартай, хүртээмжтэй, сайн засаглалтай, ногоон, тэсвэрлэх чадвартай, интеграцчлагдсан болгохыг зорьдог. Биднийг web, Facebook, LinkedIn, Instagram, Twitter болон YouTube дээр дагана уу.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол