Говь-Алтайд эрүүл мэндийн боловсрол олгох аян болж байна
Эрүүл мэнд, гоо сайхны үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тэргүүлэгч Монос Групп нь орон даяар өрнүүлж буй “Эрүүл мэндийн боловсрол олгох аян”-аа Говь-Алтай аймагт зохион байгуулж байна.
Аяны хүрээнд “Моносфарм трейд” ХХК-ийн зөвлөх эмч, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ЭХЭМҮТ, Гэмтэл согог судлалын үндэсний төв, "Грандмед" эмнэлгийн эмч гээд нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирж иргэдэд эрүүл мэндийн ач холбогдол бүхий шинэ мэдээлэл өгч буй.
Мөн дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, гэмтэл, хүүхдийн эмчийн үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө өгч буйгаас гадна био энергийн аппарат, арьс, ЭХО оношилгоо, зүрхний бичлэг, биеийн жингийн индекс зэргийг тодорхойлох үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.
Мөн төрөл бүрийн эм, амин дэм болон эмнэлгийн хэрэгслийг хямдралтай үнээр худалдан борлуулж буй бөгөөд орон нутгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад чиглэсэн сургалт, мэдээллийн ажлыг ч зохион байгуулж буй.