📅

БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах шинэ арга хэмжээ хэрэгжиж эхэллээ

🕔 2018/09/24 13:50

БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах шинэ арга хэмжээ хэрэгжиж эхэллээ

БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд дахин татвар ногдуулах АНУ-ын арга хэмжээ өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа өмнө нь мэдэгдэл хийхдээ, БНХАУ оюуны өмчийн эрхийг зөрчсөн гэж дурдаад, тус улсаас импортолдог 200 тэрбум долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд 10 хувийн нэмэлт татвар ногдуулна гэсэн байна.
Эдгээр бараа бүтээгдэхүүний жагсаалтад хоол хүнс, ундаа, цахилгаан хэрэгсэл багтжээ. Өмнө нь авсан татварын арга хэмжээ болон өнөөдөр хэрэгжиж эхэлж буй арга хэмжээнд БНХАУ-аас АНУ руу импортолдог бараа бүтээгдэхүүний 50 орчим хувь хамрагдаад байгаа ажээ.
Харин БНХАУ АНУ-ын 60 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг арга хэмжээ хэрэгжиж эхэлбэл АНУ-аас импортолдог бараа бүтээгдэхүүний 70 орчим хувь нь нэмэлт татвартай болох юм.
АНУ-ын фермерүүд эсвэл бусад үйлдвэрүүдэд нөлөөлөхүйц арга хэмжээг БНХАУ  авбал тус улсын 267 тэрбум долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд дахин татвар ногдуулна гэж Д.Трамп мэдэгджээ. Хэрвээ энэ арга хэмжээ хэрэгжвэл БНХАУ-аас АНУ руу орох бараа болгон нэмэлт татвартай болох юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол