📅

Мүн Жэ Ин болон Шинзо Абэ нар хоёр талын уулзалт хийнэ

🕔 2018/09/24 14:11
 

Мүн Жэ Ин болон Шинзо Абэ нар хоёр талын уулзалт хийнэ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар энэ долоо хоногийн мягмар гарагт Нью-Йорк хотноо хоёр талын дээд хэмжээний уулзалт хийнэ гэж Хөх ордны хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлэв.
БНСУ болон Японы талын дээд хэмжээний уулзалт нь Мүн Жэ Иний АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалтаас нэг хоногийн дараа болох ажээ. БНСУ-ын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд оролцохоор Нью-Йорк хотноо ням гарагт хүрэлцэн очсон юм.
“БНСУ-ын төрийн тэргүүн Япон болон АНУ-ын удирдагчидтай уулзах үеэрээ саяхан Пхеньян хотноо болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалтын талаар мэдээлэл өгч, БНАСАУ-ыг зэвсгээс ангижруулах явцыг түргэсгэх арга замын талаар хэлэлцэнэ” гэж Хөх ордны мэдээлэлд тэмдэглэсэн байна.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол