📅

Цэргийн хүч хэрэглэх хувилбарыг ч орхиогүй байгаа гэж мэдэгджээ

🕔 2018/05/22 10:28

ВАШИНГТОН. /РИА Новости/. БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжит хувилбаруудын жагсаалтаас цэргийн хүч хэрэглэх хувилбарыг АНУ эрх баригчид хэзээ ч хасаж байгаагүй гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв.
“АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилттай холбоотойгоор энэ оны зургадугаар сарын 12-нд Сингапурт хийхээр товлосон хоёр талын дээд хэмжээний уулзалт тасалдсан тохиолдолд Ливид явуулсан ажиллагааны аргыг Умард Солонгост хэрэглэхийг үгүйсгэхгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан бас мэдэгдэж байсан билээ.
Гэсэн хэдий ч АНУ болон БНАСАУ дээд хэмжээний уулзалтад бэлтгэсэн хэвээр байгаа тухай Америкийн төрийн тэргүүн мэдэгдсэн юм.

Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол