📅

Бизнес эрхлэгчид 70 орчим сая төгрөгийн бүтээгдэхүүн борлууллаа

🕔 2018/09/25 10:24

Бизнес эрхлэгчид 70 орчим сая төгрөгийн бүтээгдэхүүн борлууллаа

Говь-Алтай аймагт 15 дахь жилдээ уламжлал болон зохиогдож буй  "Алтай түншлэл-2018" үзэсгэлэн худалдаанд газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 110 аж ахуйн нэгж, иргэн 80 гаруй нэрийн бүтээгдэхүүнээр оролцлоо. Мөн “Шилмэл мал-2018” үзэсгэлэн худалдаанд  нэг аж ахуйн нэгж, 64 малчны  төлөөлөл 215 малтай  оролцож нийт 70 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Үзэсгэлэн худалдааны үеэр шилдэгүүдийг 16 номинациар шалгаруулахад хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнээр улаан хальст сармис, сүү цагаан идээ, бэсрэг алим,  хар манжин, тарвас зэрэг бүтээгдэхүүнийг онцлов. 

Шилдгийн шилдэг /Гран при/ бүтээгдэхүүний шагналыг Халиун сумын “Түмэн арвай хоршоо”-ны ногоочин Д.Алтанцэцэгийн байцай нэрийн бүтээгдэхүүн, аймгийн Засаг даргын нэрэмжит шагнал цом, өргөмжлөл, мөнгөн шагналыг сүү цагаан идээ нэрийн бүтээгдэхүүнээр Жаргалан сумын саальчин Б.Чанцалдулам нар, үзэсгэлэн худалдааны хамгийн сайн зохион байгуулалтай сумаар Шарга, Бугат  сум шалгарчээ.

Тус үзэсгэлэн худалдааг Говь-Алтай аймгийн ЗДТГ, ХХААГ, СХЗХ, МХГ, ХХҮГ, Есөнбулаг сумын ЗДТГ, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Говь- Алтай аймаг дахь салбар, "Дэлхийн  зөн" олон улсын  байгууллагын Говь-Алтай аймаг дахь салбар хамтран зохион байгууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол