📅

“Алтай түншлэл” үзэсгэлэн худалдаа 15 дахь жилдээ болж байна

🕔 2018/09/21 17:06

“Алтай түншлэл” үзэсгэлэн худалдаа 15 дахь жилдээ болж байна

Говь-Алтай аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Говь-Алтай аймагт жил бүр уламжлал болгон зохиогддог “Алтай түншлэл-2018” үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 21-22-нд болж байна. 

Үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ,  ХХААГ, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Есөнбулаг сумын ЗДТГ,  “Дэлхийн зөн Монгол ОУБ”-ын  орон нутгийн хөгжлийн хөтөлбөр гэх мэт байгууллагууд хамтран 15 дахь жилдээ зохион байгуулж буй. 

“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор зохиогдож буй энэ удаагийн үзэсгэлэн худалдаа өнгөрсөн жилүүдийн адил тус аймгийн сум бүрээс жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, нөхөрлөл, хоршооны төлөөлөгчид үндэсний хувцас, гутал, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ, гар урлал, сур суран эдлэл, гоёл чимэглэл, эсгий болон ноос ноолууран бүтээгдэхүүн,  нийтийн хоол зэрэг төрлүүдээр оролцож байгаа ажээ. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол