📅

Ногоон паспортын аян Говь-Алтай аймагт нээлтээ хийлээ

🕔 2018/09/26 13:35

Ногоон паспортын аян Говь-Алтай аймагт нээлтээ хийлээ

 

Байгаль хамгаалах ажилд бүх нийтийн оролцоог хангах, ёс заншлаа дээдэлсэн, байгальд ээлтэй зөв дадлыг эзэмшсэн залуу үеийг бэлтгэх зорилгоор БОАЖЯ-аас зохион байгуулж буй “Хандлагаа өөрчилье" уриатай “Ногоон паспорт” аян есдүгээр сарын 25-нд Говь-Алтай аймагт нээлтээ хийлээ. 

Нээлтийн арга хэмжээнд БОАЖГ-ын дарга Д.Батмагнай, аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат,  ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Байгальмаа, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бие төлөөлөгч н.Эрдэнэ-Очир, Улаанбаатар хотоос Цэнгэг ус байгаль хамгаалах төвийн хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Ичинхорлоо, төвийн мэргэжилтэн А.Зоригт, БОАЖЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Х.Хулан болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцов.Тус аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиудын IX-XI  ангийн 350 гаруй сурагч оролцож байгаль хамгаалах үйлсэд нэгдэхээр “Ногоон паспорт”-оо гардан авлаа.

 

 

Ногоон паспортын хуудас бүр  ус, хог хаягдал, ногоон орчин, зохистой хэрэглээг хангах, байгаль хамгаалах ёс заншил зэрэг өөр өөр агуулгатай төдийгүй эдгээр ажлыг сурагчид зааврын дагуу амьдралдаа хэрэгжүүлснээр байгалиа хамгаалах, амьдралын зөв дадлыг эзэмших, хандлагаа өөрчлөх боломжтой болох юм. 

Нээлтийн үеэр Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын дарга Д.Батмагнай: “Энэхүү аяны хүрээнд орон нутгийнхаа экологийн тэнцвэрийг бий болгох, байгаль дэлхийгээ хайрлах ухааныг хүүхэд, залуу үед ухамсарлуулж, байгаль хамгаалах үйлсэд залуусаа биечлэн оролцуулна" гэв. Мөн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын таван сургуульд аюултай хог хаягдал болох зай хураагуур хийх зориулалтын хогийн савыг олгов.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол