Сонгууль: Дахин санал хураалт явагдана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууссан ч сонгуулийн дүн эцсийн байдлаар хараахан гараагүй байна.
Одоогийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 517151, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411154, МАХН-аас нэр дэвшигч 409767 иргэний санал аваад байна.
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга хэдий саналын тоогоор илүүрхэж байгаа ч дахин санал хураалт явагдахаар болоод байна. Учир нь нэр дэвшигчид сонгууль өгсөн иргэдийн 50+1 хувийн саналыг авч чадаагүй тул Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дахин явагдахаар боллоо.
Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь санал хураалт явуулах тухай 105.1-д “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна”, 105.2-т “Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна” гэж заасан байдаг.
Иймд Монгол улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт явагдахаар боллоо.