📅

Гадаад дахь монголчуудын 63.2 хувь нь Х.Баттулгад санал өгчээ

🕔 2017/06/27 11:28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн хилийн чанад дахь монголчууд энэ сарын 10,11-ний өдрүүдэд өөрсдийн бүртгүүлсэн Дипломат төлөөлөгчийн газруудад тухайн орон нутгийн цагаар 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгсөн.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 7209 хүн санал өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс 4816 сонгогч саналаа өгсөн. Тэдний саналыг өчигдөр /2017.06.26/ СЕХ-нд тоолсон.

Санал хураалтын тооллогоор АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 2979 /63.28 хувь/, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 955 /21.1 хувь/, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 740 /15.7 хувь/ хүний санал авчээ.

Хилийн чанад дахь монголчуудын сонгуулийн ирц 65.3 хувьтай байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол