Өмнөд Солонгосын иргэдийн 60 хувь нь хоёр Солонгосыг нэгтгэх ёстой гэж үзэж байна
Өмнөд Солонгосын иргэдийн 10 хүн тутмын нэг нь хоёр Солонгос нэгдэх шаардлагатай гэж үзэж байна. Сөүлийн их сургуулийн дэргэдэх Нэгдэл, энх тайвны асуудал эрхэлсэн төвөөс олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнг танилцуулсан байна.
Санал асуулгад оролцогчдын 59.8 хувь нь хоёр Солонгосыг нэгтгэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нь Өмнөд, Умард Солонгосын удирдагчдын түүхэн хоёр дахь дээд уулзалт болсон 2007 оны санал асуулгаас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Харин хоёр Солонгосыг дэмжигчдийн 45.1 хувь нь Солонгос үндэстнийг нэгтгэх нь зүйтэй гэж тодорхойлсон байна. Харин 31.4 нь дайны аюулаас сэргийлэхийн тулд 12.9 нь нэгдмэл Солонгосын хөгжлийн төлөө ийм байр суурьтай байгаагаа тайлбарласан байна. Түүнчлэн хоёр Солонгосыг нэгтгэхийг 34.6 хувь нь эсэргүүцсэн байна. Үндэслэлээ тэд эдийн засгийн хувьд өртөг зардал ихтэй, нийгмийн олон асуудал үүнээс болж үүснэ гэдгээр тайлбарласан байна.