📅

Мэргэжлээ зөв сонгох талаар арга туршлагаа хуваалцав

🕔 2018/10/08 10:20

Мэргэжлээ зөв сонгох талаар арга туршлагаа хуваалцав

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын  сургуулийн12 дугаар ангийн сурагчдын мэргэжил сонголтод нөлөөлөх, зөв мэдээ мэдээлэл олгох зорилготой "Миний мэргэжил-Миний эх орон хөгжлийн гарц-7" сэдэвт уулзалт, лекц аравдугаар сарын 3-нд Алтай хотноо болов. 

Уг уулзалт, лекцийг Монголын оюутны холбооноос жил бүр санаачилж зохиодог бөгөөд энэ удаа тус аймгийн Боловсрол соёл урлагийн газарт, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж, 200 орчим сурагчдыг хамруулжээ.

Мөн үеэр төгсөх ангийн сурагчдын мэргэжил сонголтод тулгамддаг буй асуудлын талаар Монголын оюутны холбооны төлөөллүүд харилцан ярилцаж, хэрхэн мэргэжлээ сонгох талаар мэдээ мэдээлэл, арга туршлагаа хуваалцсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол