📅

Багш нарын баярыг хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтаар бэлэг барьж угтжээ

🕔 2018/10/08 10:24

Багш нарын баярыг хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтаар бэлэг барьж угтжээ

 

Монголын багш нарын 52 дахь өдрийн баярыг тохиолдуул. Говь-Алтай аймгийн багш, боловсролын салбарын ажилтан албан хаагчдын баярын арга хэмжээний нээлт аравдугаар сарын 5-нд  Монгол Улсын баатар М.Жанчивын талбайд баярын жагсаалаар эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Засаг даргын орлогч Ж.Ганбат, ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Мөнхтөр, ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, бусад албаны удирдлагууд, 18 сум, хоёр тосгоны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага, багш, ажилтнууд оролцов.

Засаг дарга С.Гансэлэм боловсролын салбарынханд баярын мэнд хүргэснээс гадна 2018 онд боловсролын салбарт хийж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаас тоймлон танилцуулав.

Оны эхний есөн сарын байдлаар орон нутгийн боловсролын салбарт нийт зургаан тэрбум 115,0 сая төгрөгийн хөрөнгө оруулжээ. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гурван тэрбум 970 сая төгрөг, олон улсын байгууллага, бусад төсөл хөтөлбөрөөс тэрбум 410,7сая төгрөгийг шийдвэрлэж, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын 2017 оны шилжих үлдэгдлээс 176,6 сая төгрөг, 2018 оны боловсролын салбарын тусгай зориулалтын шилжүүлгээс 519,6 сая төгрөг, аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 38,1 сая төгрөгийг орон нутагтаа шингээжээ. 

Говь-Алтай аймгийн боловсролын салбарт өдгөө 1000 орчим эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид 13000 гаруй оюутан, сурагчдад эрдэм мэдлэг зааж сургаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол