Ээж хайрханд сүслэн залбирах бясалгалын аялал болж байна
Говь-Алтай аймгийн шүтээн болсон Цогт сумын нутагт орших байгалийн дурсгалт газар Ээж хайрхан ууланд “Ээжийн элбэрэл” бясалгалын аялал дөрөвдэх жилдээ болж байна.
Нутгийн шүтээн болсон Ээж хайрхан ууланд сүсэглэн зaлбирч, аж амьдралаа даатгадаг нутгийн ард иргэдэд зориулсан аяллыг бий болгохоор тус аймгийн БОАЖГ, Говийн Их Дархан Цаазат Газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.
Энэ удаагийн аялал аравдугаар сарын 07-нд болж буй бөгөөд үеэр “Эрдэнэ зуу” хийдийн хамба лам Х.Баасансүрэнгийн “Зүрхийг тань дайлъя” лекц, тус хийдийн лам нар ном айлдах, шүтээн болсон хайрхандаа сүсэглэн мөргөх зан үйлүүд болж буй.
Арга хэмжээнд оролцож, энерги авах, ахуй амьдралаа даатган сүсэглэх үйл ажиллагаанд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо идэвхтэй оролцож байна.