📅

Флипп Мэрлин Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

🕔 2018/10/11 17:15

 

Флипп Мэрлин Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

 

Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Флипп Мэрлин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Дараа нь Ноён Флипп Мэрлин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Итгэмжлэх жуух бичгийг нь хүндэтгэлтэйгээр гардан авч, цаг зав гарган уулзаж байгаад талархлаа илэрхийллээ. Мөн эрхэмсэг Элчин сайд Монгол Улсад ирэх, Монголын түүх соёл, хүн ардыг таних мэдэх, хамтран ажиллах хүсэлтэй байсан нь ийнхүү ажил хэрэг болж, Элчин сайдаар ирсэн тул цаашид хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд бүхий л хичээл зүтгэлээ гарган ажиллахаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирсэнд баяр хүргэж, манай хоёр улсын эдийн засаг, нийгэм, хүн ардын гээд бүхий л түвшний харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ноён Ф.Мэрлиний олон жилийн дипломатчийн туршлага нь өндөр хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн уулзалтын үеэр талууд Европын холбооноос манай улсын хөдөө, аж ахуйн, мал, аж ахуйн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.

Манай хоёр улс 1965 оны дөрөвдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Франц улс 1966 онд Улаанбаатарт, Монгол Улс 1969 онд Парис хотноо Элчин сайдын яамдаа тус, тус нээн ажиллуулж байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол