📅

Авлигатай тэмцэх газрын төлөөллүүд Говь-Алтай аймагт ажиллалаа

🕔 2018/10/25 12:32

Авлигатай тэмцэх газрын төлөөллүүд Говь-Алтай аймагт ажиллалаа

 

Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрөөр ахлуулсан ажлын хэсэг аравдугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймагт ажиллав. 

Албаныхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, бусад төрийн байгууллагуудад ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцан, зөвлөмж мэдээлэл хүргэлээ. Мөн Чандмань, Бигэр, Халиун суманд хяналт шалгалт хийж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцсан байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн энэ өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж байгаа бөгөөд  аравдугаар сарын 24-нөөс Завхан аймагт ажиллана.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол