📅

Ойрын өдрүүдэд Говь-Алтайн зарим нутгаар цасаар шуурна

🕔 2018/11/13 16:41

Ойрын өдрүүдэд Говь-Алтайн зарим нутгаар цасаар шуурна

 

Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн зарим нутгаар цас орж, цасаар шуурахыг тус аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв. 

Тодруулбал, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж явган шуурах гэнэ. 

Мөн үеэр салхи 12-нд зарим газраар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр 15-17м/с, 17-нд Алтайн уулсаар 12-14м/с хүрч ширүүсэх тул малчид, тээвэрчид, ард иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ. 

Энэ сарын 13-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтэрч Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх бөгөөд 15-16-нд бага зэрэг сулрах төлөвтэй байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол